Номын сангийн вэб
Манай вэб сайтанд тавтай морил
Өнөөдөр:
2025-06-29
Нүүр хуудас
Номын сан
Соёл урлагийн арга хэмжээ
Мэдээ мэдээлэл
Танилцуулга
Холбоо барих
Татгалзлын тайлан
Вэб удирдлага
Бусад холбоосууд
Нийтийн номын сангийн менежмент
Засгийн газар
Монголын Үндэсний номын сан
Google хайлтын систем
Javascript is disabled or is not supported by your browser. Please
upgrade
your browser or
enable
Javascript to navigate the interface properly.
ЗАВХАН АЙМГИЙН НӨМРӨГ СУМЫН СОЁЛЫН ТӨВ
Завхан аймаг Нөмрөг сумын соёлын төвийн танилцуулга
Завхан аймгийн Нөмрөг сумын Соёлын төв нь 1948 онд Нөмрөг сумын төв анх суурьшиж байсан Хатавчийн аманд "Улаан булан"нэртэйгээр байгуулагдсан .
Улаанбулан нь 2 мандолин хөгжимтэй байгуулагдсан ба анхны дуу хөгжмийн багш , галч Норовсамбуу, Л.Данзанравжаа нар
“
Магнаг үсэгтэй туг
”
,
”
Шивээ хиагт
”,”
Задгай цагаан
”
зэрэг дууг тоглож Улаанбулангийнхаа 4 өнцөгт 8 тосон дэн асааж урлаг соёлын үйл ажиллагааг явуулдаг байжээ.
1950 онд бие даасан үйл ажиллагаа явуулах болсон байна. Улаанбулангийн анхны эрхлэгчээр МУГЖ Содном 1950-1953 он хүртэл ажиллаж байжээ. Энэ цагаас эхлэн шинэ цагийн урлаг, уран сайхны үйл ажиллагаанд дэвшил гарч МХЗЭ-ийн гишүүд залуусыг уран сайхны үйл ажиллагаанд татан оролцуулж ажиллаж эхэлсэн бөгөөд 1953 онд Завхан аймгаас Улаанбулангийн эрхлэгчээр Даваажав томилогдон ирж 1955 оныг хүртэл ажиллаж байв.1955-1956 онд Улаанбулангийн ажлыг сумын намын үүрийн дарга Цэсэнжав хавсран гүйцэтгэж байв. Энэ үед кинотехникчээр Дэмбэрэл ажиллаж байжээ.1957-1958 онд Улаанбулангийн үйл ажиллагааг ХЗЭ-ийн дарга М.Бэгз ерөнхийд нь хариуцаж, С.Цэрэндорж Улаанбулангийн ажлыг голлон хийдэг байжээ.